Blog

Америкт гэр бүлээрээ сурч амьдрах бэлтгэл

Орчин цагт хүн бүр, өрх бүр хил хязгаараа тэлж, өөр өөр улс оронд сурч амьдрах хүсэл тэмүүлэлтэй болжээ. Дэлхий улам даяарчлагдаж хүмүүс хаана амьдрахаа өөрсдийн сонирхолоор сонгож шийдэх эрхтэй сайхан үед бид амьдарч байна. Гадаадад амьдарснаар гэр бүл, хүүхдүүддээ тухайн орны хэл соёлыг нь сургах, ирээдүйд дэлхийн хүн болоход бэлдэх, хүн хүнээ дээдлэсэн нийгэмд тав тухтай амьдрах гээд олон давуу талуудыг дурдах болжээ. Гэвч үүний тулд өрх бүрт өөрийн гэсэн бэлтгэл зайлшгүй хэрэгтэй болдог. Үүнд:

1. Эрүүл мэндээ бэлдэх

АНУ-д хамгийн өндөр төлбөртэй үйлчилгээнүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ ордог. Тухайлбал нэг шүд эмчлүүлэхэд эмчилгээний төрлөөс хамаарч $500 дээш төлбөр гардаг. Иймээс Монголдоо байхдаа эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн бүхий л оношилгоог хийлгэж, биеэ эрхтэнээ эрүүл байлгах хэрэгтэй юм.

2. Санхүүгээ бэлдэх

АНУ-д сурч, амьдрахын тулд таны гэр бүлд онгоцны зардлаас эхлээд алхам тутамд мөнгөн зардалууд байнга гарна. Хаана аль мужид амьдрах, ямар сургуульд сурах, амьдралын өртөг хэр байдаг зэрэг талаар сайтар судлаж, өрхийн санхүүгийн төлөвлөгөөг гаргаж, алхам бүрт шаардагдах санхүүжилтээ сайтар тооцон, бэлтгэлээ базаах хэрэгтэй байдаг.

3. Суралцах сургуулиа судлаж бэлдэх

Ямар мэргэжлээр сурахаас хамааран та сурах сургуулиа сонгох хэрэгтэй байдаг. Сургуулиа сонгосон бол гэр бүлийн виз мэдүүлж болох зэргийг сургуулиасаа асууж мэдэх нь чухал. Мөн гэр бүлээрээ ирэхэд сургуулийн зүгээс ямар ямар шаардлагууд байдаг талаар асуух хэрэгтэй.

4. Англи хэлээ сурч бэлдэх

Америкт ирж сурч амьдрахад англи хэлний мэдлэг зайлшгүй танд хэрэг болно. Ялангуяа гэр бүлээрээ ирэх гэж байгаа бол хилийн дээс алхаад хүүхдүүддээ аяга ус авч өгөхөөс эхлэн хэлний бэрхшээлүүдтэй тулгарна. Мөн Америкт ирсэний дараа хүүхдүүдийнхээ сургууль соёлыг хөөцөлдөх, эмнэлэг явах, дэлгүүр хэсэх зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд англи хэл зайлшгүй хэрэг болно. Та өдөр бүр англи хэлний орчуулагчтай байх боломжгүй тул англи хэлийг сурахаас өөр аргагүй юм.

Эдгээр бэлтгэлүүдийг хийснээр танд АНУ-д гэр бүлээрээ сурч амьдрах виз олгогдох магадлал өндөр байх бөгөөд АНУ-д ирээд цаашид сурч амьдрах боломжийг өөртөө болон гэр бүлдээ бий болгож байгаа юм.

Зорьсоноо биелүүлж, амжилтанд хүрэхэд бэлтгэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Иймээс дээрхи 4 бэлтгэлүүдийг сайтар хийснээр гэр бүлээрээ Америкт суралцах боломжтой болох юм шүү.

Хэрвээ та энэ талаар илүү дэлгэрэнгүй судлаж мэдэхийг хүсвэл “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрт хамрагдаарай. Хөтөлбөрийн талаарх мэдээллийг доорхи холбоос дээр дарж авна уу.

Холбоос: https://mon-usa.com/?page_id=449

Skip to toolbar