“Амьдралын менежмент” дижитал зорилгын дэвтэр

     Хүмүүс бид амьдралдаа өөрийгөө олж, олон сайхан амжилтыг бүтээхийг мөрөөдөж тэмүүлдэг. Зарим хүмүүс өөрийгөө үргэлж нээж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдардаг бол бидний зарим нь өөрийгөө нээж чадаагүй, юу хийх чадвартайгаа мэдэхгүй, юуны төлөө амьдраад байгаагаа ч ойлгохгүй явж байдаг. Нэгэнт энэ хорвоо дэлхийд мэндэлсэн бол хүн бүрт амьдралын чухал зүйлсийг хийж, амьдралаа утга учиртай өнгөрүүлэхээр төрсөн гэдэгт би эргэлздэггүй. Миний хувьд АНУ-д менежментийн чиглэлээр сургуулиа төгссөнөө дараа олон Монгол залуусынхаа гадаадад сурах хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд чадах бүхнээрээ туслаж, дэмжиж мөн хувь хүний чадвар болон хөгжилд нь өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьсоор байна.

Залуучуудтайгаа ажиллаж байхад амьдралын чиглэл зорилгоо ойлгоогүй, ойлгосон ч тэрхүү зорилго, хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга замаа мэдэхгүй байгааг олж харж байлаа. Хэдий зорилго мөрөөдлүүдээ цаасан дээр буулгасан ч цаашид үүнийгээ үйлдэл болгон хэрэгжүүлэхэд тууштай байж чадалгүй замаасаа хазайх хүмүүстэй ч тааралдаж байлаа. Энэ нь тухайн хүн нь амьдралын зорилгоо анхнаасаа сайн ойлгоогүйгээс амьдралаа хэрхэн удирдан залахаа мэдэхгүй байгаа холбоотой л доо. Иймээс залуучуудынхаа зорьсон зорилгодоо хүртэл нь өөрийн зүгээс туслаж чадах хувь нэмрийг оруулах нэгэн бүтээл маань “Амьдралын Менежмент” дижитал зорилгын дэвтэр юм.

 

 

 

 

ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Үнэ: 20,000 төгрөг

Төлбөрийг ХаанБанк 5044136127 Төмөрбаатар овогтой Болортуяагийн дансанд хийж гүйлгээний утга дээр: овог нэр, facebook нэр болон имэйл хаягаа бичин, төлбөр төлсөн баримтаа [email protected] имэйл хаяг руу эсвэл MonUsa facebook page-ийн чатаар илгээнэ.

 

Үүний дараа бид танд 48 цагийн дотор таны имэйл хаягаар “Амьдралын Менежмент” дижитал зорилгын дэвтэрийг илгээх болно.

 

Хэрвээ таны өмнөөс  өөр хүн төлбөр төлсөн бол та надруу өөрийнхөө нэр, утас, таны өмнөөс төлбөр төлсөн хүний нэрийн хамт [email protected] руу бичиж мэдэгдэнэ үү.

 

Хэрвээ танд PAYPAL байгаа бол [email protected] имэйл хаягийг ашиглан, төлбөрөө төлөх боломжтой.

 

Асууж тодруулах зүйл байна уу?

[email protected] руу захидал бичээрэй.

Skip to toolbar