Blog

АНУ-д вакцин хийлгэж байсан түүх чухал.

Америкт гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ирж сурах хүсэлтэй бол бичиг баримтуудаа бэлдэх нь хамгийн түрүүнд хийх зүйл билээ.

Америкт суралцагч оюутнуудын гэр бүлийн виз хэмээх “F2” ангиллын виз байдаг. Суралцагч оюутны дагалдагч болох хүмүүс, эхнэр нөхөр, хүүхдүүдийн мэдээллийг суралцах гэж буй сургуульдаа өгч, холбогдох материалыг нь хүргэснээр оюутны урилгын хамт бэлтгэгдэн таны гарт очно. Үүнийг авсны дараа Америкийн Элчин Сайдын яаманд ярилцлаганд орсноор гэр бүлээрээ Америкт ирэх эсэх нь шийдэгдэнэ. 

Суралцах хугацаанд таны хүүхдүүд Америкт ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой байдаг. Мөн хичээлээс гадуур хөгжим, усан сэлэлт, йога, гимнастик, карате, бүжгийн дугуйланд гэр бүлээрээ хөнгөлөлттэй үнээр хамрагдах давуу талтай. 

Хүүхдүүдээ Америкийн ерөнхий боловсролын сургуульд сургахаар бол эн түрүүн танд тухайн дүүрэгтээ харъяалагддаг эсэхийг тодорхойлох бичиг баримт их чухал. Энэ нь таны амьдарч буй байрны түрээсийн гэрээ, цалингаасаа татвар төлсөн бичиг, эсвэл байрны тог, цахилгаан төлсөн бичиг баримт гэх мэт. 

Дараа нь хүүхдийн бичиг баримт, төрсний гэрчилгээ. Төрсний гэрчилгээг нь Монголд байхдаа орчуулгын товчоогоор орчуулуулаад аваад ирвэл их хэрэгтэй.

Мөн вакцин хийлгэж байсан түүхийг Монголоос орчуулгатай нь хамт авчрах хэрэгтэй.

Хүүхдүүдийг сургуульд орохоос нь өмнө заавал вакцинд хамруулдаг. Сургууль нь хүүхдүүдийн вакцинд хамрагдсан эмнэлэгийн тодорхойлолт, эмчийн эрүүл мэндийн хяналтын бичгийг хүлээн авч байж хичээлдээ явахыг зөвшөөрдөг. Хүүхэд ямар нэгэн идэх юмнаас харшилтай, эрүүл мэндийн асуудалтай бол заавал эцэг эхээр нь тодорхойлолт бичүүлж авдаг.

Америкт сурч амьдрах боломжууд номноос…

Skip to toolbar