Blog

Гадаад руу хэрхэн гарах вэ? Та гарцаа хайж байна уу?

Өнөө цагт хүн бүр хил хязгаараа тэлж, гадаад орны амьдралын соёл заншилтай танилцаж, аялж сурахыг эрхэмлэх болжээ.

Харин үүний тулд юу хийх хэрэгтэй талаар миний өгөх бяцхан зөвлөгөөнүүдтэй танилцаарай.

1.Аль улс руу очиж сурч, ажиллаж, амьдрахаа шийдэх

Өөрийнхөө очихыг сонирхсон улсынхаа жагсаалтыг гаргаж, тухайн орны давуу, сул талуудыг судалгаа, баримт, нотолгоон дээо үндэслэн шийдвэрийг гаргах. Мэдээж олон орон биш 3 орныг эхний удаа сонгоход хангалттай болов уу.

2. Очихыг сонгосон улсынхаа хэл болон соёлын талаарх анхан болон дунд түвшиний мэдлэг, мэдээлэлтэй болох

Зорьж буй орныхоо хэл, соёлын анхны мэдэгдэхүүнгүйгээсээ болж олон боломжуудыг алдаж, мөн зорилгоо биелүүлж чадалгүй шантрах тохиолдолууд их бий. Хэл соёлыг нь жаахан ч гэсэн судлаад явсан байхад гадаадад очиж хэл сурах гэж цаг хугацаа, мөнгө зарцуулах нь бага байхаас гадна соёлын шокийг амжилттай даван гарна.

3. Эрүүл мэнддээ анхаарах

Нэгэнт хэнийг ч үл таних, шинэ газар очих гэж байгаа бол өвдөх эрх байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эх орондоо байхдаа эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж, урьдчилсан эрүүл мэндийн үзлэгт орж, шаардлагатай бол эмчилгээ хийлгээрэй.

4. Мөнгөний төлөө бус эрдэм мэдлэг, туршлага хуримтлуулахын төлөө гадаад орныг зорь!

Хэдхэн жилийн өмнө бидний өмнөх үе зах зээлийн хүнд хэцүү нөхцөлд гадаадад очиж хар ажил хийж, ар гэрийнхэнийгээ тэжээж тэтгэхээс өөр аргагүй байв. Одоо эдгээр хүмүүсийн тавьсан суурийн ачаар хойч үе бид эрдэм мэдлэг олж авах, үүн дээрээ тулгуурласан оюун ухаан, боловсролоо ашиглан, эрх чөлөөтэй Дэлхийн хаана ч ажилллаж, амьдрах боломжтой болжээ. Гадаадад хар ажил хийж, мөнгөний төлөө зүтгэдэг үе өнгөрсөн.

5. Гадаадад амьдарч буй туршлагатай хүмүүсийн тусламж, дэмжлэгийг ав!

Чиний таньдаг хэн нэгэн очихыг хүссэн оронд нь амьдардаг бол нэрэлхэж зоволгүй туслалцаа хүсээрэй. Хэрвээ тийм хүнгүй бол гадаадад суралцуулах, туслах найдвартай хүмүүст хандаарай. Ямар ч хүнд хандсан тэдгээрийн хүмүүсийн чамд зориулсан үнэт цаг болон сэтгэлийг нь үнэлж, тохирох үнэ хөлсийг нь гомдоолгүй өгөх өгөөмөр сэтгэлтэй байгаарай.

6. Өөрийнхөө мөрөөдлөөс мөнгө бүү харамла!

Үнэхээр чи гадаадад сурч амьдарч, ажиллах, хорвоо ертөнцтэй танилцах хүсэлтэй бол өөртөө мөнгө зориулж, мөрөөдөлдөө хөрөнгө оруулах сэтгэлзүйн бэлтгэлтэй бай. Өөртөө зориулсан мэдээлэл олж авах, зөвлөгөө авах зэрэгт битгий гар тат. Тэгэх тусам зөвхөн мөнгийг шүтсэн чамаас ирээдүйд тохиолдох ид шид зугтаад байдаг юм. Миний явуулдаг хөтөлбөрт оролцлоо гэхэд Америкт ирээд сайн ажил хийвэл хэдхэн цаг ажиллаад олох мөнгө, саар ажил хийвэл 1 өдөр ажиллаад л олох мөнгө юм. Үнэ болон үнэ цэнийн ялгааг сайтар ойлгох хэрэгтэй шүү. Мөрөөдлийн өмнө мөнгө сөхөрдөг юм шүү.

Skip to toolbar