Blog

Хэрхэн 6 сарын дотор багтаж АНУ-д ирж сурах вэ?

Хэрвээ таны ойрын төлөвлөгөөнд Америкт ирж суралцах зорилго багтсан байгаа бол яг одооноос доорхи алхамуудыг хийж эхлэснээр 6-12 сарын дотор багтаж АНУ-д ирж суралцах боломжтой юм шүү. 

  1. Та сурах чиглэлээ тодорхойлж, АНУ-ын аль муж хотод сурахаа сонгох хэрэгтэй. Тухайлбал миний амьдарч буй Вашингтон ДС, Арлингтон хот, мөн Виржиния муж нь боловсрол эрүүл мэнд улс төр эдийн засгийн чиглэлээр суралцахад тохиромжтой бол Лос Анжелос хот урлаг соёлын чиглэлээр, Нью-Йорк хот гэхэд загвар зураг дизайн зэргээр суралцахад тохиромжтой байдаг. Иймээс Америкийн аль муж хотын сургуулиуд юугаараа давуу талтай байдаг талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. 
  2. Сурах муж хотоо сонгосон бол тухайн газар байгаа сургуулиудаа судлаж, өөрийнхөө сурах сургуулийг сонгоорой. АНУ-ын 4000 гаруй сургуулиудаас сургуулиа судлаж сонгоно гэдэг нэлээд хүндрэлтэй зүйл байдаг. Та эхлээд англи хэлний бэлтгэлээр ирэх үү, эсвэл мэргэжлийнхээ дагуу бакалвр магистр докторт сурахаар ирэх гэж байна уу гэдгээс эхлээд сургууль сонголт нь хүн бүрт харилцан адилгүй байх тул маш нухацтай бодож сонголтоо хийгээрэй.
  3. Сургуулиа сонгосон бол та сурах сургуультайгаа аль болох эртнээс холбоо тогтоож өөрийн сурах хүсэлтээ хичээл эхлэхээс 3-4 сарын өмнө илгээх хэрэгтэй байдаг. Учир нь та эхлээд сургуулийн өргөдлөө бөглөж бичиг баримтын хамт сургуульдаа илгээхэд 2-4 долоо хоногийн хугацаа шаарддаг. Үүний дараа нь сургууль нь бичиг баримтыг хүлээн авч сургуульдаа суралцах урилгыг илгээхэд мөн өдий хугацаа хэрэгтэй болдог. 
  4. Сургуулийн урилгаа аваад АНУ-ын виз мэдүүлэх ярилцлаганд орох цаг авах хэрэгтэй. Ингээд ярилцлагандаа тэнцээд виз авах юм бол АНУ-руу сурахаар нисэх бэлтгэлээ хийнэ. ЗА ингээд бодож төлөвлөхөөр нэлээд хэдэн хоногийг шаардах учир доод тал нь 3 сарын өмнөөс эхлэн сургуулиа хөөцөлдөж эхлэх хэрэгтэй гэсэн үг юм. 
  5. Дээрх алхамуудыг хийхэд танд хүндрэлтэй бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авч, сургалт, хөтөлбөрүүдэд заавал хамрагдаарай. Ингэснээр таны цаг хугацааг хэмнэж мөн гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм шүү. 

“АНУ-д оюутан болох 5 алхам” онлайн гарын авлагыг mon-usa.com хаягаар орж өөрийн имэйлээ бүртгүүлээд татаж аваарай!

 “Америкт суралцах миний төлөвлөгөө хөтөлбөртэй доорхи линкээр орж танилцаарай!

https://mon-usa.com/?page_id=449

MONUSA Мөрөөдөл тэмүүлэл таныг бүтээнэ. 

Ментор Ганаа

Skip to toolbar