ЕБС-ийн 2-10 дугаар ангийн сурагчдад зориулсан“All Star” англи хэлний онлайн клуб

Сайн байна уу.

Энэхүү хуудсаар маань зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!

АНУ-ын Вашингтон ДС хотоос тантай мэндчилж байна.

Би АНУ-д улсад 8 дах жилдээ амьдарч байгаа бөгөөд 6 болон 9 дугаар ангид сурдаг 2 охинтой. Тэд маань Америкийн ЕБС-д 5 дах жилдээ суралцаж байна. Анх Монголоос 4 жилийн өмнө англи хэлний анхны ч мэдэгдэхүүнгүй ирсэн 2 хүүхэд маань жилийн дотор англи хэлээр ярьж сурсан. Үүнд Америкийн сургуулийн англи хэлийг гадны орны хүүхдүүдэд сургах арга техник нөлөөлсөнөөс гадна ээж хүн миний зүгээс маш их хүчин чармайлтыг шаардаж байсан юм.

Мөн анх “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байхад Америкт суралцах хүсэлтэй залуус багаасаа англи хэлийг эзэмшээгүйгээсээ болоод олон боломжуудыг алдаж байгааг хараад харуусах сэтгэл төрж байлаа.

Гэхдээ би ч мөн эдгээр залуусын адил 30 насандаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний ангид элсэн суралцаж, Америкт 2 англи хэлний сургуульд сурсан туршлага, англи хэлээ ашиглаад АНУ-д бизнесийн удирдлагын мастерын зэргийг МЕНЕЖМЕНТ-ийн чиглэлээр хамгаалсан нь олон залуучуудад урам зориг өгдөг билээ.

Дээрх туршлагуудаас үндэслэн англи хэл сурах сонирхолтой хүүхэд залуучууддаа зориулан хүүхдийн англи хэлний “All Star” онлайн клубыг 2-10 дугаар ангийн сурагчдад зориулан 2019 оноос эхлэн, нээх санаа төрсөн юм. “All Star” сурагчдад зориулсан англи хэлнийхээ онлайн клубын үйл ажиллагаа одоо хэр нь амжилттай явагдсаар байгаа бөгөөд олон олон бяцхан шавь нар маань англи хэлийг зөв суурьтайгаар сурч яваад баяртай байдаг. 

Миний болон 2 хүүхдийнхээ англи хэлийг сургасан туршлагууд англи хэлийг хүүхдүүддээ сургах хүсэлтэй аав ээжүүдэд болон сурагч оюутан залуучуудад маань тус болно гэдэгт итгэж байна.

“All Star” англи хэлний онлайн клубын зорилго нь ирээдүйд АНУ-д суралцах хүсэлтэй хүүхэд залуусын англи хэлний суурь мэдлэгийг багаас нь зөв тавьж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгддэг.

Клубын үйл ажиллагааны танилцуулга:

“All Star” англи хэлний клубыг санаачлагч, удирдан зохион байгуулагч багш Т.Гантуяа

Туслах багш нар М.Мөнхсор, М.Номинсор Вашингтон ДС хотын шилдэг дунд болон ахлах сургуулийн сурагчид.

Мөн Монголд IELTS-7 оноотой багш болон бусад багш нар хамтран хичээлийг заана.

  1. Англи хэлний яриа болон дүрмийн хосолсон анги:

Англи хэлний яриа дүрмийн хосолсон ангийн суралцагчид 7 хоногт 2 удаагийн видео хичээлийг онлайн сургалтын платформоос судалдаг.

Тухайн 7 хоногтоо сурсан хичээлүүдээ амралтын өдрөөр 1-ээс 1 цаг 30 минутын онлайнаар уулзалт хичээлээр бататгаж, ойлгоогүй хичээлүүдээ багш нараасаа асууж, авиа зүй, дуудлага заслын хичээл, харилцан яриа өнгөрүүлдэг.

Аав ээжүүдийн сэтгэгдэлүүд

3 Сарын сургалтын төлбөр: 300,000 төгрөг. (600,000 төгрөг)

2. ? Дүрмийн анги

⏱ Анхан шатны англи хэлний дүрмийн анги нь 6 долоо хоног үргэлжилнэ. 

? Сурагчид, залуусын англи хэлний хоцрогдолыг арилгах, олон жил дүрмээ судалж байгаа боловч одоо хэр нь ойлгоогүй байгаа, англиар уншиж сураад,  дүрмээ сурч эхэлж байгаа сурагчид болон залууст зориулсан анги юм.

? 24 сарын сургалтын хөтөлбөртэй.

? Сургалтаа дуусгаад цаашид үргэлжлүүлэн суралцах боломжтой.  

?Хичээл сургалтын хаалттай фэйсбүүк группт явагдана. 

? 7 хоногт 2 удаагийн видео хичээл, 1 удаагийн фэйсбүүк лайв хичээлээр явагдана. 

? Дунд түвшний дүрмийн ангийнхан америк соёлыг судлан англи хэлээ сайжруулдаг.

? Төлбөр-79,000 төгрөг (160,000 төгрөг)

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Төлбөрийг Хаанбанк 5044136127 Төмөрбаатар овогтой Болортуяагийн дансанд сургалтанд суух хүүхдийн овог нэр, утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичиж төлнө.

Төлбөр төлсөн баримтыг Mon-Usa Education фэйсбүүк чат руу илгээх эсвэл [email protected] имэйл хаягаар илгээж сургалтанд оролцох зааварчилгааг биднээс авна.

Бидэнтэй холбоо барих:

Facebook group: Mentor Ganaa , All Star

Youtube: MON-USA EDUCATION

Facebook: MON-USA EDUCATION,

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MON-USA EDUCATION

Монгол дахь харилцах утас: Сургалтын менежер 80063395 Т.Болортуяа

Skip to toolbar