Хүүхдүүдийнхээ англи хэлийг сайжруулах 7 арга

Ковид-19 уршгаар сургууль соёл хаагдаж, хүүхэд багачуудын боловсрол эзэмших хугацааг хойшлуулж, аав ээжүүдэд хүүхдүүддээ цаг гаргаж багшлах багшийн үүрэг даалгавар нэгээр нэмэгджээ.

Харин та энэ үеийг ашиглаад хүүхдүүдийнхээ англи хэлний боловсролыг нэмэгдүүлээд аваарай.

Үүний тулд дараах зөвлөгөөнүүдийг санал болгож байна.

1. Хүүхдүүдээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурахад нь туслах

Олон хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж ярихдаа тааруу байгааг хүүхдүүдэд англи хэл зааж байхдаа анзаарсан юм. Нэг бол ичимхий эсвэл өөрийнхөө санааг ганц хоёрхон үгээр товчхон илэрхийлээд л орхидог. Хэрвээ таны хүүхэд төрөлх хэлээрээ чөлөөтэй ярьж чадахгүй бол өөр орны хэлийг сураад ч сайн ярьж чадахгүй байх магадлалтай тул гэртээ байх хугацаандаа хүүхдүүдээсээ асуулт асууж монголоор сайтар яриа өрнүүлэх цагийг гаргаарай.

2. Хүүхдүүдэд зориулсан сонирхолтой нэвтрүүлэгүүд үзүүлэх

Англи хэл дээрх олон сонирхолтой хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэгүүдийг үзүүлэх нь хүүхдүүдийн сонсож ойлгох чадварт сайнаар нөлөөлдөг. Дүү нартайгаа тоглож байхад нь эсвэл гэрийн зарим ажилдаа туслаж байхад эдгээр нэвтрүүлэгүүдийг сонсгож чихэнд нь дасал болгох үр дүнтэй арга байдаг.

3. Өдөр бүр англи үг, хэллэг цээжлүүлэх

Англи хэлний үгийн баялгийг өдөр тутмын амьдралын хэмнэлтэй нь нийцүүлэн нэмэгдүүлж, англи үг хэллэгүүдийг тогтоож, цээжлүүлэх хэрэгтэй. Англи хэл сурч байгаа хүүхдүүдэд анхан шатанд цээжлэх шаардлагатай 1000 үг байдаг бөгөөд эдгээр үгстэй цахим номыг татаж авахыг хүсвэл та “All Star” фэйсбүүк группт доорхи линк дээр дарж нэгдээд үнэ төлбөргүй татаад аваарай. https://www.facebook.com/groups/558308951617122

4. Англи хэлний түвшинд нь тохирсон англи номнуудыг уншуулах

Англи хэлээр ном уншуулах нь хүүхдүүдийн уншиж ойлгох чадварыг сайтар хөгжүүлдэг. Анх англи хэл сурч байгаа бол богино үгтэй номнуудыг уншуулаад дараа нь дунд үгтэй номнууд улмаар богино богино өгүүлбэртэй номнуудыг уншуулаарай. Ном нь өнгөлөг бөгөөд үг болон өгүүлбэрийн утгыг илэрхийлсэн зурагтай байвал хүүхдүүдийн анхаарал сайн тогтож, сонирхолыг нь илүү татдаг.

5. Англи хэлний бичих чадварыг сайжруулах

Өдөр бүр англиар зөв цэвэр бичих дасгалыг 10-20 минут бичүүлж хэвших нь алдаагүй, гаргацтай, зөв бичихэд нь туслах болно. Англи хэлний зөв бичүүлэх дасгалын дэвтрийг ашиглаж бичвэл үр дүнтэй байдаг. Мөн та компьютер дээр бичүүлж сургаж болно. Энэ талаарх зөвлөгөөг доорхи Youtube бичлэгээс үзээрэй. https://youtu.be/wcdJ_1mBvMs

6. Англиар ярих орчныг нь бүрдүүлж өгөх

Хүүхдүүдийнхээ англиар ярих орчныг бүрдүүлэхэд англи хэлний хүүхдүүдэд зориулсан “All Star” англи хэлний онлайн клуб туслах болно. Тус англи хэлний клубын хүүхдүүд сургалтын вэйбсайтаас түвшин түвшиндээ тохирсон 2 видео хичээлүүдийг долоо хоног бүр судлаж, амралтын өдөр онлайн уулзалтаар англиар ярих дадлагыг Америкийн Вашингтон ДС хотын сургуульд сурдаг хүүхдүүдтэй болон ангийнхантайгаа хамт хийдэг. Мөн олон төрлийн унших цахим номуудыг өгдөг. Төлбөр нь ч боломжийн байдаг. Онлайн сургалтанд хамрагдснаар таны хүүхэд англи хэлний мэдлэг болон ярианы чадвараа нэмэгдүүлэхээс гадна техник технологийг багаасаа эзэмших мөн бие дааж хичээлээ хийх, гэр бүлээрээ үр дүнтэй цагийг өнгөрүүлэх гээд олон давуу талуудтай байдаг.

“All Star” хүүхдүүдэд зориулсан англи хэлний клубын талаарх мэдээллийг доорхи линкээр орж аваарай.

https://bit.ly/2JwF1Fk

7. Хүүхдүүдэд зориулсан англи дуунуудыг дуулуулах

Хүүхдүүдэд зориулсан англи дуунууд нь хүүхдүүдийн англи хэлний үг хэллэгүүдийг зөв дуудах, ойлгох, ярьж сурахад нь туслах болно. Ийм дуунуудыг та “nursery rhymes for kids” гээд интернетээс хайхад олох болно. Эдгээр дуунуудын видеонуудыг хүүхдүүд үзээд дагаж дуулах их дуртай байдаг.Энэхүү зөвлөгөөнүүд танд таалагдсан бол цааш түгээж, найз нөхөддөө, дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

“All Star” онлайн англи хэлний клубийн дэлгэрэнгүй танилцуулгыг энд дараад танилцаарай.

Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа

Youtube: Mon-Usa 

Facebook: Mon-Usa

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: Mon-Usa

Хуулбарлахыг хориглоно.

Skip to toolbar