Америкт суралцах миний төлөвлөгөөзөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрийн танилцуулга

Хэрвээ та АНУ-д сурч амьдрах хүсэл мөрөөдөлтэй боловч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол, газар дээрх үнэн бодит мэдээлэл,  хэрхэн шат дараалалтайгаар өөрийн зорилго мөрөөдөлдөө хүрэхээ тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөхийг хүсч байгаа бол танд АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг, “Америкт сурч амьдрах боломжууд” номын зохиолч Т.Гантуяагийн “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн хөтөлбөрт оролцохыг санал болгож байна.

Тус хөтөлбөр нь 1 сарын хугацаатай болдог бөгөөд АНУ-д ирж сурахад шаардлагатай бүхий л зөвлөгөө мэдээллийг багтааснаараа онцлог. Хөтөлбөр нь 4 модультай бөгөөд 7 хоног бүр шинээр  модулиуд судлан, гэрийн даалгавар ажиллаж, таныг зорилгоо бодит болгох үйлдэлүүдийг хийх алхамуудыг тодорхойлдог дасгалжуулалтын хөтөлбөр юм.

Америкт суралцах миний төлөвлөгөө хөтөлбөрийн Модулиуд

Модуль1 Таны боломж:

Энэхүү Модуль-1 нь танд АНУ-д сурч амьдрахад ямар ямар боломжууд байгааг тодорхой танилцуулдаг сургалтууд ордог. АНУ-ын сургуулиуд ямар тэтгэлэгүүдийг санал болгодог, таны боломж ямар байгааг харилцан ярилцан тодорхойлдог, тулгараад байгаа саад бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэж болохыг зөвлөдөг гайхалтай сургалт, зөвлөгөөний цаг байдаг.

Модуль2 Таны суралцах сургууль:

Өмнөх модулиар та өөрийнхөө боломжийг таньж мэдсэн бол энэ удаагийн модулиар таны мэргэжлийн дагуу сургах сургуулиудын талаарх мэдээллийг зөвхөн танд зориулж тэтгэлэгтэй болон тэтгэлэггүйгээр сурах сургуулийн мэдээллүүдийг өгч, сургуультайгаа хэрхэн холбогдох, хэрхэн сургуулийн өргөдөл маягтаа бөглөж, илгээх, урилгаа авч болох гэх мэт зөвлөгөөнүүд багтдаг.

Модуль3 Санхүүгийн боломж:

Өөрийн боловсролд хөрөнгө оруулалт хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт танаас шаардах нь ойлгомжтой. АНУ-д мөнгөтэй хүмүүс л сурдаг гэсэн буруу итгэл үнэмшлийг гээж, харин мэдлэг мэдээлэл сайтай хүмүүс сурах боломжтой байдгийг энэхүү модулиас суралцана.

Модуль4 АНУын визний зөвлөгөө:

Та АНУ-д сурахад элчин сайдын яамны визний ярилцлаганд орж, АНУ-ын хилээр нэвтрэн орох эрхтэй болдог. Визний ярилцлаганд хэрхэн бэлдэх талаарх зөвлөгөө, мэдээллийг энэхүү модулиас судлана.

“Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөртөө оролцсон оролцогчид цаашид бидэнтэй холбоотой байж, сургуулийн урилга авах, визний зөвлөгөө авах, виз авсан бол АНУ-д ирэхэд нь онгоцны буудлаас тосох (АНУ Вашингтон ДС, Виржиния мужид ирэх бол), зэрэг үйлчилгээг авч, цаашид сурч байх хугацаанд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгдөгөөрөө онцлог байдаг.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • АНУын нийслэл Вашингтон ДС хотоос онлайнаар явагддаг тул газар дээрхи үнэн бодит мэдээллийг авах боломж
  • Онлайн хөтөлбөр тул та ажил дээрээ, гэртээ, дэлхийн өнцөг булан бүрт хаана ч байсан оролцох боломжтой
  • Онлайн хөтөлбөр тул таны унаанд өнгөрөөх цаг, замын зардалыг хэмнэнэ.
  • Хөтөлбөрөө дууссан ч цаашид үйлчилгээ авах боломжтой
  • Тэтгэлэгтэй сурах арга замуудаас эхлээд бүхий л боломжуудыг таниулдагаараа гайхалтай

“Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрт АНУ-д сурах мөрөөдөлтэй хүн бүрийн заавал оролцох хөтөлбөрийн нэг юм.

Ингээд таныг миний менторын хөтөлбөрт оролцохыг урьж байна. 

“Америкт суралцах миний төлөвлөгөө”  зөвлөгөө, мэдээллийн онлайн хөтөлбөр хаана, хэзээ, ямар төлбөртэй болох вэ?

  • Хэзээ эхлэх: 2021  оны 7 дугаар сарын 25-ны өдөр
  • Хэр удаан үргэлжлэх: 4 долоо хоног (Долоо хоногт 1 удаа шинэ модуль)
  • Хаана: Онлайнаар, АНУ-ын Вашингтон ДС хотоос
  • Бүртгэлийн хугацаа: 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал бүртгэнэ.
  • Төлбөр: 1,000,000 (1 сая) төгрөг

Урамшуулал:

 -Хөтөлбөрт оролцогчдодоо сургуулийн урилгыг илгээх, шат дараалсан  үйлчилгээнүүд болон дараагийн цуврал сургалт, хөтөлбөрүүдэд 20 хувийн хөнгөлөлтийн урамшуулалыг олгоно. 

-Америкт суралцах тухай мэдээллээс гадна Америк орны нийгэм, соёлын талаар суралцана.

-Орчин цагийн оюутнуудын амжилтанд хүрэх олон арга техникүүдийг суралцана.
 
-Хөтөлбөрт оролцогчиддоо АНУ суралцах эхний алхамаас эхлээд сургуулиа төгстөл удаан хугацааны туршид харилцаа холбоотой байж, хэрэгцээт зөвлөгөө, заавар, чиглүүлэгийг өгч хамтран ажиллах болно. 

-Амьдралын менежмент дижитал зорилгын дэвтэр бэлэглэнэ.

“Америкт суралцах миний төлөвлөгөө” 2021 оны 07 дугаар сарын зөвлөгөө, мэдээллийн онлайн хөтөлбөрт хэрхэн бүртгүүлж оролцох вэ?

1.   Төлбөрөө төлөх:  ХаанБанк 5044136127, Төмөрбаатар овогтой Болортуяа

Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар, фэйсбүүкийн нэр зэргийг бичих

2. Баталгаажуулалт: Төлбөр төлсөн баримтаа https://www.facebook.com/MonUsaEducation фэйсбүүкийн чатаар өөрийн имэйл хаягийн хамтаар илгээх эсвэл [email protected]  хаягт илгээнэ.

3.   Таны төлбөр орж ирснийг баталгаажуулмагц, миний имэйл хаягнаас таны имэйл хаяг руу хөтөлбөрт оролцох урилгыг илгээнэ.

Бидэнтэй холбогдох:

Хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэгч: Т.Гантуяа (АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг.)

Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч: Т.Болортуяа

Харилцах утас:80063395

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/MonUsaEducation

Instagram: https://www.instagram.com/monusaeducation/

Имэйл хаяг: [email protected]

Youtube: Mon-Usa Education

Skip to toolbar