“The Best Parents” аав ээжүүдэд зориулсан зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрийн танилцуулга

АНУ-д амьдран суудаг аав ээжүүдийнхээ хүсэлтээр энэхүү “The Best Parents” онлайн хөтөлбөрийг эхлүүлэх болсондоо туйлаас их баяртай байна.

АНУ-д хүүхдүүдээ сурган, дэлхийн өндөр боловсролыг олгох хүсэл мөрөөдөлтэй боловч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэхүү гайхалтай хөтөлбөр нь танд туслах болно гэдэгт итгэлтэй байна.

Хөтөлбөр нь АНУ-ын Вашигтон ДС хотоос онлайнаар явагдах бөгөөд газар дээрх үнэн бодит мэдээлэлийг хүргэж,  хэрхэн шат дараалалтайгаар өөрийн болон хүүхдийнхээ зорилго мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах юм. Энэхүү хөтөлбөрийг танд болон таны хүүхдэд зориулан АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа удирдан явуулах юм.

Аав ээжүүдэд зориулсан хөтөлбөр нь 21 хоногийн  хугацаатай үргэлжлэх бөгөөд таны хүүхдийн АНУ-д оюутан болон сурахад шаардлагатай бүхий л зөвлөгөө мэдээллийг багтааснаараа онцлог. Хөтөлбөр нь үндсэн 3 модультай бөгөөд 7 хоног бүр шинээр  модулиуд судлан, гэрийн даалгавар ажиллаж, таны болон таны хүүхдийн зорилгоо бодит болгох үйлдэлүүдийг хийх алхамуудыг тодорхойлдогоороо онцлогтой менторын хөтөлбөр юм.

“The Best Parents” онлайн хөтөлбөрийн Модулиуд

Модуль-1 : АНУ-д тэтгэлэгтэй суралцах боломжууд

Энэхүү Модуль-1 нь таны хүүхэд АНУ-ын их сургууль коллежид тэтгэлэгтэй сурахад юунаас эхлэн бэлдэх, ямар ямар шалгалт, шаардлагуудыг давах хэрэгтэй байдгийг тодорхой танилцуулдаг сургалтууд ордог. АНУ-ын сургуулиуд ямар тэтгэлэгүүдийг санал болгодог, таны хүүхдийн боломж ямар байгааг харилцан ярилцан тодорхойлдог, тулгараад байгаа саад бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэж болохыг зөвлөдөг гайхалтай сургалт, зөвлөгөөний цаг байдаг.

Модуль2 Сургуулиа сонгох нь:

Өмнөх модулиар та тэтгэлэгтэй суралцах боломжийг таньж мэдсэн бол энэ удаагийн модулиар таны хүүхдийн мэргэжил сонголтыг хийхэд тусласны үндсэн дээр сурах сургуулиудыг нь сонгон, түүний дагуу сургах сургуулиудын талаарх мэдээллийг зөвхөн танд зориулж тэтгэлэгтэй болон тэтгэлэггүйгээр сурах сургуулийн мэдээллүүдийг өгч, сургуультайгаа хэрхэн холбогдох, сургуулийн өргөдлөө бөглөх зааварчилгаа, хэрхэн эсээ бичих зэрэг таны зайлшгүй мэдэж байх зөвлөгөөнүүд багтдаг.

Модуль3 Санхүүгийн төлөвлөгөө:

Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт танаас шаардах нь ойлгомжтой. АНУ-д мөнгөтэй хүмүүс л сурдаг гэсэн буруу итгэл үнэмшлийг гээж, харин мэдлэг мэдээлэл сайтай хүмүүс сурах боломжтой байдгийг энэхүү модулиас суралцана. АНУ-ын засгийн газраас олгодог FAFSA талаарх мэдээллүүд болон бусад боломжуудын талаар судлах болно.

Хөтөлбөрт бүртгүүлэх бол энд дарж бүртгэлийн маягтыг бөглөнө үү.

Хөтөлбөр хэрхэн болдог вэ?

7 хоногт Лхагва, Баасан гариг бүр видео хичээл судлаж, Ням гаригт онлайн уулзалтанд оролцоно. Хөтөлбөрт оролцогчдын тусгай фэйсбүүк групп болон онлайн уулзалтын Zoom application ашиглана. Видео хичээлийг сургалтын платформоос судлана.

Хөтөлбөр хэзээ эхлэх вэ?

2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эхлэнэ.

Хэзээ дуусах вэ?

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусна.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • АНУын нийслэл Вашингтон ДС хотоос онлайнаар явагддаг тул газар дээрхи үнэн бодит мэдээллийг авах боломж
  • Онлайн хөтөлбөр тул та ажил дээрээ, гэртээ, дэлхийн өнцөг булан бүрт хаана ч байсан оролцох боломжтой.
  • Хүүхдүүдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрөөх алтан боломж
  • Хөтөлбөрөө дууссан ч цаашдын эргэх холбоо.
  • Тэтгэлэгтэй сурах арга замуудаас эхлээд бүхий л боломжуудыг таниулдагаараа гайхалтай

“The Best Parents” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрт АНУ-д хүүхдүүдээ оюутан болгон сургах мөрөөдөлтэй аав ээж бүрийн заавал оролцох хөтөлбөрийн нэг юм.

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?


1.   Төлбөрөө төлөх:  Zelle, PayPal ашиглаж төлөх боломжтой.

Төлбөр төлөхөөсөө өмнө Mon-Usa Education пэйжийн чатаар тодруулна уу.

Төлбөр: $300 (Ковид-19 хөнгөлөлт 20%)

2. Баталгаажуулалт: 

Төлбөр төлсөн баримтаа [email protected] имэйл хаяг руу эсвэл Mon-Usa Education пэйжийн чатаар илгээнэ.


3.   Таны төлбөр орж ирснийг баталгаажуулмагц,  [email protected] имэйл хаягнаас таны имэйл хаяг руу хөтөлбөрт оролцох урилгыг илгээнэ.

Бидэнтэй холбогдох:

Хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэгч: Т.Гантуяа (АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг.)

Фэйсбүүк хуудас: Mon-Usa Education

Instagram: Mon-Usa Education

YouTube: Mon-Usa Education

Имэйл хаяг: [email protected]

Skip to toolbar