Үр дүнтэй хичээлээ хийх 12 нууц

Үр дүнтэй хичээлээ хийх 12 нууц

Хаврын улирал эхэлж, сурагч оюутан бүр эрдэм номдоо шамдан суралцаж, шалгалт тестэндээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг зорьдог. Хичээлийнхээ шалгалт болон тестэндээ сайтар зохион байгуулалттайгаагаар бэлдэх нь  сургуулийнхаа дүн болоод эрдэм мэдлэгт олон сайн өөрчлөлтийг бий болгох боломжтой юм. Үр дүнтэй суралцаж эхлэх нь зөв хандлагаас эхэлдэг. Тухайлбал юм сурах гэдгийг ял шийтгэл мэт хүлээж авалгүй харин шинэ зүйлийг сурч мэдэх боломж гэж харах нь эерэг бодлын нэг юм. 

Аливааг сурч мэдэхэд бүгдэд тохирсон нэг арга барил гэж үгүй. Суралцах арга барил нь сурагч, оюутан бүрт өөр өөр байдаг. Хүн бүрийн ур чадвар өөр өөр тул ямар арга нь чамд таарч байна, ямар арга барил чамд тохирохгүй байгааг мэдэж байх нь чухал.  Энэ талаар “8 өөр төрлийн суралцагчид Та эдгээрээс аль төрөл нь вэ?” нийтлэлээс уншаарай.

Зарим хүмүүст суралцах хийгээд үргэлж урам зоригтой байх нь амар байдаг бол зарим хүмүүст энэ нь тийм ч амар байдаггүй. 

Тэгвэл суралцахад хамгийн үр дүнтэй арга гэж юу вэ?

Хамгийн сайн суралцах арга замаа хайх нь тасралтгүй үргэлжлэх явц юм. Энэ нь шалгалт өгөхийн өмнөх шөнө нь хийдэг зүйл огтхон ч биш. Ямар арга барилаар суралцах нь чамд үр дүнтэй байгааг чи үргэлж өөрийнхөө сурах чадваруудыг сайжруулсанаараа ойлгох болно. 

Өөрийнхөө хэрхэн сайн суралцах замыг олж нээснээр дараа дараагийн шалгалтуудаа өгөхдөө айж сандрах, бухимдахаас урьдчилан сэргийлэх болно. 

Эцсийн эцэст шалгалтандаа цаг гарган сайтар бэлдэх нь сайн оноо авахад тустайгаас гадна чамайг стрест оруулахгүй байх ач тустай юм. 

Суралцах үр дүнтэй дадал зуршлыг эзэмших нь аливаа зүйлийг амар хялбар сурахаас гадна ахлах сургууль, их сургууль болон коллежидоо амжилттай суралцахад туслах болно. 

Тэгвэл энэхүү үр дүнтэй суралцах 12 нууцыг нээснээр дараагийн удаа шалгалтандаа амжилттай дүнг үзүүлнэ гэдэгт итгэж байна. 

  1. Зохион байгуулалт сайтай байх

Гэрийн даалгавар бүрийг үргэлж тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж байгаарай. Төсөл, шалгалт, тест, гэрийн даалгаврууд өгөгдөх бүрт тэдгээрийг бүртгэж тэмдэглэх хэрэгтэй. Гол нь эдгээрийг мартахгүй хийх эсэхийг сайн нягтлаарай. 

2. Хичээл дээрээ анхаарлаа сайтар төвлөрүүлэх

Багшийгаа хичээл зааж байх үед анхаарлаа аль болох сарниулахгүйгээр хичээлдээ төвлөрөх их чухал байдаг. Багшийн хэлж ярьж байгаа зүйлсийг идэвхитэй анхааралтай сонсож өөрийн үгээр тэмдэглэлээ хөтлөх дадлагыг хийгээрэй. Энэ нь дараа хичээл дээрээ юу заалгаснаа сонсож ойлгосноо нягтлахад тус болох болно.

3. Анхаарал сарниулахаас зайлхийх

 Гар утас, сошиал медиа, найз нөхөд гээд анхаарал сарниулах зүйлс хаа сайгүй байна. Чиний анхаарлыг сарниулаад байгаа найз нөхөд байвал тэдний хажууд суухаас зайлсхийгээрэй. Гар утсаа унтраах нь багшийнхаа зааж байгаа хичээлд анхаарлаа хандуулахад туслах болно. 

4. Бүрэн бүтэн тэмдэглэл хийснээ нягтлах

Ойлгомжтой бүрэн цэгцтэй тэмдэглэсэн хичээлийн тэмдэглэл нь суралцах үед их хэрэг болдог. Эдгээр тэмдэглэлүүд нь шалгалт өгөхийн өмнө харж байх тэмдэглэл юм. Хичээлийн тэмдэглэлээс ямар нэгэн зүйл орхигдсон байх эсэхийг нягтлан багш юмуу найзтайгаа ярилцаарай. 

Америкт сурч амьдрах, аялах

5. Хэрвээ ойлгоогүй бол асуулт асууж байх

Хэрэв ямар нэг зүйл ойлгохгүй байгаа бол гараа өргөөд, асуултаа зоволтгүй асууж байгаарай. Хэрэв чи хүмүүсийн өмнө асуулт асуухдаа санаа зовж байвал хичээлийн дараа багштайгаа ярилцана гэдгийг өөртөө сануулж бичээрэй.

6. Хичээлээ давтах цагийн хуваарь, төлөвлөгөө гаргаарай.

Хичээлээ хийх хуваариа хуанлидаа тусгаад цаашид хэрхэн сайн суралцах талаараа эргэцүүлээрэй. Ямар төрлийн асуултууд шалгалт дээр орж ирэх, ямар сэдвийг уншиж судлах, юунд анхаарлаа хандуулах хэрэгтэйг бодож тунгаагаарай. Хичээл бүртээ зорилго тавьж, ямар сэдвүүд тухайн хичээлийг ойлгоход хангалттайг тогтоож хичээлээ давтаарай. 

7. Орой бүр хичээлийнхээ тэмдэглэлүүдийг эргэн хараарай. 

Хичээл дууссаны дараа ангидаа тэмдэглэсэн тэмдэглэлүүдийг эргэн харж санаарай. Тэмдэглэлийг нягталж үзэх нь богино хугацаанаас урт хугацаанд санахад туслах бөгөөд дараагийн удаагийн томоохон шалгалт өгөхөд туслах болно.

8. Багш нартаа хандаарай.

Багш нар чамд хамгийн сайнаараа сурахад туслах хүсэлтэй байдаг. Шалгалтын өмнө багш нартайгаа ярилцан ойлгомжгүй зүйлсээ ойлгож аваарай. Багш нараасаа тусламж авснаар амжилтанд хүрэх алхамыг хийх болно.

9. Хичээлээ хийх булангаа тохижуулах

Хамгийн сайн хичээл хийх газар бол дуу чимээ, хөдөлгөөн багатай, гэрэлтүүлэг сайтай орчин юм. Хичээлээ бичээд  давтаж суух орчин тохиромжтой эсэхээ шалгаарай. Хүн бүрийн хэрэгцээ шаардлага өөр өөр тул өөртөө тохирох хичээллэх орчиноо бүрдүүлээрэй. 

10. Богино хугацаанд хичээлээ давтах

30 минутын турш суралцаж, 10-15 минутын богино хугацааны амралтыг тархиа амрангаа аваарай. Богино хугацаанд хичээлээ хийх нь илүү үр дүнтэй байж болох юм. Аль арга илүү их тохиромжтойг туршиж үзээрэй. 

11. Хялбарчилсан тогтоох аргыг ашиглах

Хичээлийнхээ тэмдэглэлийг хураангуйлан хөтлөх нь хичээлээ давтах хугацааг багасгаж өгдөг. Тухайлбал чухал түлхүүр үгнүүдийг доогуур нь зурах тодруулж болно. Харааны тусламжтайгаар хичээлээ тогтооход туслах хүснэгт, карт, оюуны зураглал, зохион байгуулалтыг хийгээрэй. 

12. Ангийнхантайгаа хамтран хичээлээ давтах

Ангийнхаа нөхөдтэйгээ хамтран хичээлээ хийх нь идэвхитэй суралцах орчныг дэмжиж байдгаараа суралцах эрч хүчийг өгдөг. Энэ нь шалгалтынхаа талаар бусадтайгаа хуваалцах, бие биетэйгээ асуултынхаа тухай ярилцах, бие биедээ итгэл урам зориг өгөхөд туслах болно. 

Үр дүнтэй суралцах ур чадварыг эзэмшсэнээр чиний амьдралд олон давуу талыг олгох болно. Суралцах ур чадваруудаа хөгжүүлэхэд удаан хугацаа болон тэсвэр тэвчээр шаардах юм шүү. Энэхүү зөвлөмжүүдийг дагаж, хэрэгжүүлж байхад хэрхэн суралцвал чамд илүү үр дүнтэй байх вэ гэдгийг өөрөө өөртөө нээгээрэй. 

Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа

“All Star” 2-10 дугаар ангийн сурагчдад зориулсан англи хэлний клуб

Youtube: Mon-Usa Education 

Facebook: Mon-Usa Education

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: Mon-Usa Education

Хуулбарлахыг хориглоно.

Skip to toolbar