“Бизнес Менежмент-Дижитал Маркетинг Менежмент” онлайн хөтөлбөр
Олон бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн маркетинг байхад л бизнес үргэлж ашиг өгөөжөө хүртэх болно гэж бодож бизнесийн алдаануудыг ихээр гаргаж, алдагдал хүлээх нь бий. Тэд бизнесийн менежмент гэдэг зүйлийг орхигдуулснаар бизнесээ өдрөөс өдөрт муутгаж эсвэл менежментийн арга ухаанааа олохгүй байсаар дампуурч алга болдог. Харин яг одоо таныг би эдгээр бизнес эрхлэгчдийн алдааг давталгүй өөрийн бизнесийн суурийг баттай босгохын тулд олон улсад амжилттай хэрэгжээд буй бизнесийн менежментийн ухаанаас суралцан ирээдүйн тогтвортой, өндөр орлого ашигтай бизнесээ бүтээгээсэй гэж үнэхээр их хүсч байна.
Би танд Америк оронд “Бизнесийн Менежмент”-ийн магистрын зэрэг хамгаалсан эрдэм боловсрол болон өөрийн 5 жилийн дижитал бизнесийн туршлага, мөн Америк, Канад, Англи улс орнуудын ентерпрёнеруудаас суралцсан сургалт хөтөлбөрүүдээс нэгтгэн боловсруулсан “Бизнесийн Менежмент” хөтөлбөрийн хүрээнд “Бизнесийн санаагаа олж, брэндээ бүтээх нь” сургалтаа бэлтгэсэн бөгөөд таныг ирээдүйд дэлхийд нэр нь түгсэн бизнесийн брэндийн эзэн байх болно гэдэгт итгэж байна.
Ингээд таныг бизнесийн онлайн хөтөлбөртөө урьж байна.
-
Модуль-1
Бизнесийн менежментийн зүгээс өөрийн амжилтын төлөвлөгөө болон бизнесийн алсын хараагаа тодорхойлж, дижитал маркетингийн талаар судлах болно.
-
Модуль-2 Менежментийн процесс
-
Модуль-3 Бизнесийн төлөвлөгөө
-
Модуль-4 Бизнесийн зохион байгуулалт