Англи хэлний цагаан толгойн анги-1
Англи хэлийг үсэгнээс нь эхэлж сурах зорилготой байгаа Ерөнхий Боловсролын Сургуулийн 2 дугаар анги болон түүнээс дээш ангийн сурагчдад зориулсан англи хэлний цагаан толгойн анги нь англи хэлний 26 үсгийг таниулж мэдүүлж, үсгийн дуудлагыг зааж өгч, 1 сарын хугацаанд богино үетэй үгнүүдийг уншиж сургахад чиглэдэг.
Сургалтын онцлог
Бид хүүхэд бүрийн англи хэлний түвшинг нэмэгдүүлэх сургалтын сонирхолтой мөн хөгжилтэй аргуудыг ашиглан 7 хоногт 2 удаагийн видео хичээл болон 1 удаагийн онлайн уулзалтыг зохион байгуулдаг.
Онлайн уулзалтанд оролцохын давуу талууд
- Хүүхдүүд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж сурна.
- Үе тэнгийн анги найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөнө.
- Видео хичээлээр үзсэн хичээлүүдээ бататгана.
- Ойлгоогүй зүйлсээ багшаасаа асууж лавлана.
- Англиар ярих цагийг гаргана.
- Багштайгаа харилцаж, эргэх холбоотой байна.
- Англи хэл сурах амьдралын зөв дадал хэмнэлтэй болно.
- Англи хэлийг зөв суурьтайгаар сурч эхэлнэ.